Ким Чен Уны нагац эгч АНУ-д амьдардаг

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны нагац эгч Ко Ен Сок гэгч АНУ-д амьдардаг гэх мэдээллийг Өмнөд Солонгосын "Жон Анг" өдөр тутмын сонинд нийтэлсэнийг "scmp.com" сайт уламжилжээ. Ко Ен Сок нь 1998 онд АНУ-аас улс төрийн орогнол хүсч эх орноо орхисон гэнэ. Тэр цагаас хойш ор сураггүй байгаа ажээ.
Мэдээлэлд Ко Ен Сок нөхрийн хамт 1998 оны тавдугаар сард Женев дахь АНУ-ын ЭСЯ-нд очиж улс төрийн орогнол хүсч байсан талаар нийтэлсэн байна. Одоо тэрээр 56 настай бөгөөд танигдахын аргагүй болон өөрчлөгдсөн аж. Түүний талаар эх сурвалжид нийтэснээс нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэсэн учир таних боломж тун бага гэнэ.
Ким Чен Ун 1996-2001 оны хооронд Берний олон улсын дунд сургуульд сурч байсан. Тэр хугацаанд нагац эгчтэйгээ холбоотой байсан хэмээн тус сонинд бичсэн байна. Ко Ен Сок бол Кимийн ээжийнх нь бага дүү нь юм. Харин Кимийн ээж Ко Ен Хуй 2004 онд 51 насандаа хөхны хорт хавдрын улмаас нас барсан.
Хойд Солонгосоос бусад улсууд руу дүрвэж, орогнол хүсч гарсан хүн тун цөөхөн байдаг. Тэдгээрийн нэг нь Ким Чен Уны ах Ким Жон На билээ. Тэрээр 2001 оноос хойш Зүүн Ази номхон далайн орнуудаар амьдарч байгаа гэсэн мэдээлэл бий. Харин түүний хүү Ким Хан Сол өдгөө Парист их сургуульд суралцаж байгаа юм байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ