Хятадууд хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрч магадгүй

Хятадын иргэд гэр бүлийн төлөвлөлтийн бодлогод гаргах өөрчлөлтийг хүлээж буйгаа хэллээ. Тэдний хүсэл нь тухайн гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын аль нэг нь айлын ганц хүүхэд байсан бол энэ удаад тэдний гэр бүлийг хоёр хүүхэдтэй болохыг зөвшөөрөхийг хүсч байгаа юм.

БНХАУ-д гэр бүлийн хуулинд шинэтгэл явуулна гэдэгт найдсан олон нийтийн надвар энэ сарын сүүлээр болох Хятадын Комуниси намын бага хурлаар шийдвэрлэгдэх юм байна.

2010 онд гаргасан статистик судалгаагаар Хятадын нийт хүн амын 10 гаруй хувь нь 60-аас дээш насныхан байсан байна. Тиймээс хүн амын хөгшрөлт идэвхтэй явагдаж байгаа учир залуужуулах шаардлагатай гэж үзсэн байна. Хэрэв хоёр хүүхэдтэй болохыг хуулиар зөвшөөрвөл тус улсын хүн амын тоо эрчимтэй нэмэгднэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ