Филиппинийг Хайяан мангас ниргэж байна

Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи болох Хайяан мангас Филиппиний эргийн чиглэн хүчтэй салхилж байна. Хар салхины хурд нь 235 км цаг хүрч шуурч байгаа нь нэлээд их хэмжээний хохирол дагуулна хэмээн цаг уур судлаачид таамаглаж байна.

Олон улсын цаг уурчдын мэдээлж буйгаар таван томоохон шуурга нийлж нэг том хар салхыг үүсгэж байгаа гэнэ. Гамшигт хар салхи Самар аймгийн ойроцоо дөхөж ирээд байгаа юм. Хар салхины сургаар 47 мянган хүн гэр орноо орхин бөөнөөр хоргодох байр руу явцгаасан байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэг нийтийн үйлчилгээ цөм хаагдсан байна.

Хэдийгээр салхины хурд, хүч их байгаа ч гэсэн хүн амын төвлрөл ихтэй нийслэл Манила хотруу хараахан шуурахгүй бололтой хэмээн найдаж байгаа. Хүчтэй хар салхины дараагаар аадар бороо орж, хөрсний нуралт үүсэх магадлал тун өндөр байгаа гэнэ.

Филиппин улс энэ төрлийн байгалийн гамшигт өртөх нь их байдаг. Газар хөдлөлт, хөрсний нуралт зэрэг нь илүү элбэг тохиолддог. Энэ удаагийн хар салхи нь энэ жил тус улсад нүүрлэж байгаа 25 дахь хүчтэй шуурга болж байна хэмээн тэмдэглэгджээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ