Worldcrunch: Нүүрсний утаанд хордсон Улаанбаатар

Улаанбаатарт аль хэдийнэ өвөл иржээ. Жавар тачигнаж, цасанд дарагдаагүй ч хүмүүс дулаан тухтай байхын тулд нүүрсээ түлээд эхэлчихсэн. Улаанбаатар хот өвөлдөө -30 хэм хүрч хүйтэрч дэлхийн хамгийн хүйтэн нийслэл болдог учир иргэдийн түлшний хэрэглээ их байх нь гарцаагүй.
Улаанбаатарын иргэд өвөлдөө бэлтгэж, гэр хорооллын айлууд түүхий нүүрсээ түлэхээр зэхсэн байна. Хахир өвлийн хүйтнийг элч сайтай нүүрсээр л уярааж өвлийг давдаг. Улаанбаатарын хамгийн хэцүүхэн гэгдэж буй асуудал зундаа мартагддаг утаа билээ. Нүүрсний өтгөн утаа нэг гудамжны цаад үзүүрт байгаа зүйлийг ч халхлан байгаа нь үнэндээ эрүүл мэндэд хичнээн их хэмжээний хор хөнөөл учруулж байгааг хэлээд өнгөрөх хангалтгүй.
Монголчууд нийслэлийн утаан хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй гэдэг ч нүүрс түлснээс үүдэн ялгарч буй утаа бусад шалтгаанаас хувь илүү юм. Машин хэтэрхий их байгаагаас, цахилгаан станцууд хот дотор байгаагаас гэхчлэн утааны эх үүсвэрийн ярьдаг ч гэр хорооллын төвлрөлийг бууруулж чадаагүй тохиолдолд энэ асуудал тэднээс хэзээ ч салахгүй бөгөөд нүүрсэндээ хордсоор л байх болно.
Түүхий нүүрсний хүчил ихтэй утаанд хордсон 10 хүн тутмын нэг нь нас барж байгааг Их Британи, Колумбын их сургуулийн эрдэмтэд судалгаагаараа нотолсон. Тэд Улаанбаатарчуудыг “Нүүрсэн хотын иргэд” хэмээн тодорхойлсон байна.
2.8 сая хүн амтай Монгол улсын хүн амын 60 хувь нь нийслэлдээ амьдарч байна. Тэдгээрийн 70 орчим хувь нь галладаг сууц,гэрт амьдарч байгаа нь утааны эх үүсвэр болж байгаа. 2010 оны байдлаар хөдөө орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо огцом өссөн бөгөөд жил тутам 30-40 мянган хүнУлаанбаатар хотод шилжин суурьшиж байгаа юм.
Тэр их төвлрөл нь нийслэлийн утааг нэмэхээс өөр ач холбогдол гарсангүйн. Нүүрсний утаанд хордогсдын тоо улам ихээр нэмэгдэв. Үүнийг дагаж хүмүүсийн эрүүл мэнд хурдацтай муудаж байгааг удаа дараах олон судалгаа нотолно. Иргэдийн дундах уушигны өвлөл, уулайнхоолойн үрэвсэл, утааны харшил, даралт багасах зэрэг өвчин түгээмэл болж ирсэн нь нүүрсэнд гүн хордож байгаагийн илрэл.
Өнгөрсөн онд гарсан судалгаанаас үзэхэд утааны хэмжээ улам нэмэгдэж 2010 оныхоос даруй 10 дахин нэмэгдсэн ньсанаа зовоож байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ