Хагалгаанд орохоосоо өмнө ханатлаа бүжиглэжээ

АНУ-ын иргэн Дебора Кохан Сан Франциско хотын төв эмнэлэгт хөхны хорт хавдраа эмчлүүлж, хоёр хөхөө авхуулахаас өмнө мэс засал болох өрөөндөө эмч нартайгаа хамт ханатлаа бүжиглэжээ.

Хагалгаа өглөөнйи 7:30 цагт эхлэх байсан ч мэс заслын багийнхан өвчтөнийхөө хамт арав орчим минут бүжиглэсний дараагаар хагалгаагаа эхэлсэн байна. Эмэгтэй хэлэхдээ “Мэс засалд орох гэж байгаадаа баярласан хэрэг биш л дээ,бүрэн бүтэн бүсгүй хүн байхдаа нэг удаа сайхан бүжиглэе гэж бодсон юм” гэсэн байна. Тэд Бейонсигийн “Get Me Bodied” дууны аян дээр бүжиглэцгээсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ