Сүнс машины толийг хугалж шидэж буй бичлэг

АНУ-ын Коннестикут мужийн Хартфордын цагдаа гудамжинд суурилуулсан камерийн бичлэгээс зогсоолд тавьсан өөрийнх нь машины хажууд сүүмэлзсэн үл мэдэгдэх зүйл тойроод байгааг олж анзаарсан байна.
Бичлэгийг шүүх болсон шалтгаан нь түүний машины толь эвдэрсэн байсан бөгөөд түүнийг шүүж харах зорилготой байсан ажээ. Хэн нэгэн хулигаан этгээд машиных нь толийг гэмтээсэн хэмээн тэрээр итгэлтэй байжээ. Гэмт этгээдийг олох гэсэн боловч бичлэгт түүний машинд хэн ч ойртоогүй ч толь нь салж унаад газарт байсан юм.
Энэ бүхнийг тэрээр сүнс хэмээн тайлбарлаж байгаа юм. Үл мэдэгдэх сүүмэлзсэн биет камерт бичигдэн үлдсэн нь хачирхал төрүүлж байна. Тэрбээр гайхширлаа барж ядан үзсэн бичлэгээ олон нийтэд үзүүлэхэд цаг уурчид хүчтэй хуй салхины улмаас ийм зүйл болж болно гэж тайлбарласан ч тэр нь тийм ч үнэмшилтэй тайлбар биш байлаа.
Хүчтэй шуурга тэр өдөр болоогүй бөгөөд нарлаг, энгийн л өдөр байсан учир ямар нэг салхи байгаагүй нь тодорхой. Тэгэхээр сүнс далдын хүч ийнхүү тэнүүчилж, хүний эд зүйлсийг сүйтгээд явж байна гэдэгтэй та санал нийлэх үү.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ