Иракт зэвсэгт дайчид бүтэн хотыг эзэлжээ

Иракт зэвсэгт дайчид Багдад хотоос хойд зүгт 160 км-т байдаг Сулейман-Бек гэгч жижигхэн хотоос засгийн газрын цэргүүдийг хөөж эзлэн авчээ. Энэ тухай өчигдөр “Франс Пресс” агентлаг мэдээллээ.
Сулейман-Бектэй херш оршдог хотын дарга суурин газрын төлөөх тулалдаанд багаар бодоход 15 хүн амиа алдсаны тав нь Иракийн армийн цэрэг, 10 зэвсэгт дайчин байсан гэж “Ройтерс” агентлагт ярьжээ. Сулейман-Бекийн төлөөх тулаан лхагва гаригийн шөнө эхэлсэн аж. Гэрчүүдийн ярьснаар зэвсэгт дайчдыг хөөн гаргахын тулд Иракийн армийн дөрвөн нисдэг тэрэг хотын төвийг бөмбөгджээ.
Сулейман-Бекийн төлөөх тулаан Иракт дөрөвдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд дэгдээд байгаа хүчирхийллийн давлагааны нэг хэсэг гэдгийг “ Франс Пресс” онцолж байна. Энэ хугацаанд албан ёсны тоо баримтаар 128 хүн алагдаж, 269 хүн шархджээ. 2012 оны арванхоёрдугаар сард суннитүүд голчлон амьдардаг Иракийн бүс нутгуудад эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цуглаан өргөжсөөр ийнхүү мөргөлдөөн болсон. Тэд Иракийн олонхи болсон шийтүүд цөөнх суннитүүдийн хавчин гадуурхаж байна хэмээн ерөнхий сайд Нури аль-Маликийг огцрохыг шаардаж байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ