Утаанаас болж найман настай охин уушигны хорт хавдраар нас барлаа

Хятадын Харбин хотод агаарын бохирдлоос болж найман настай охин уушигны хорт хавдраар өвчилж хорвоог орхисон нь тус улсад шуугиа дэгдээж байна. Энэ нь уушигны хорт хавдраар нас барж буй хамгийн залуу тохиолдол болж байгаа юм байна.

Нас барсан охины нэрийг нууцалж байгаа бөгөөд эмч нар охины уушигны өвчин удаан хугацаанд шороо, тоостой орчинд байснаас үүссэн хэмээн оношлоод байгаа юм. Америкийн хорт хавдрын нийгэмлэгээс уушигны хавдар нь 70 хүртэлх насныханд түгээмэл тохиолддог, хүүхэд өвчлөх нь ховор ажээ.

Сүүлийн 30 жилд уушгины хорт хавдраар нас барагсдын тоо Хятадад дөрөв дахин өссөн үзүүлэлт гарчээ.Тус улсын агаарын бохирдлын хэмжээ метр куб тутамд 1000 микрограммд хүрсэн нь ДЭМБ-аас гаргасан стандартаас даруй 40 дахин их байгаа юм.

Агаарын бохирдлоос үүсэлтэй өвнүүд нэмэгдэж эхэлсэн бөгөөд үүнд ихэвчлэн уушгины өвчин, улаан хоолойн үрэвсэл, зүрх судасн өчин, цусан хангамж муудах зэрэг өвчнүүд түгээмэл тохиолдож байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ