Хар салхи дөнгөж эхлээд л 100 хүн нас барлаа

Филиппинийг дайрч буй Хайян хар салхи энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи хэмээн тодорхойлогдоод байгаа. Тэгвэл энэ салхи дөнгөж зүүн эрэг орчимд салхилж байгаа бөгөөд энэ хооронд аль хэдийнэ 100 гаруй хүн амь насаа алдсан болохыг тус улсын албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Хотын гудамжаар нас барсан хүмүүсийн цогцос хэвтэж байгаа нь тун аймшигтай харагдаж байгаа тухай ВВС мөн дамжуулж байна.

Хар салхидөнгөж эхэл байхад хүмүүс ийнхүү үй олноороо үрэгдэж байгаа нь хүмүүсийг түгшээж байна. Албаныхны мэдээлж буйгаар ойролцоогоор 12 сая хүн гамшигт өртөх өндөр магадлалтай гэв. Хар салхи баасан гаригт эхэлсэн бөгөөд энэ амралтын өдрүүдэд ч тус улын зүүн болон зүүн өмнөд хэсгийг хамран шуурна гэж цаг уурчид хэлж байна. Хар салхи Филиппинээс цаашилж Вьетнамын эргийн хотуудыг цохих гэнэ.

Хайян хар салхи зарим хэсэгтээ 379 км цаг хүрч шуурч байгаа нь энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи болж байгаа юм. Энэ удаагийн хар салхи энэ жил тус улад нүүрлэж буй 25 дахь хар салхи болж байгаа. Шуурганаас амь аврагдахын тулд сая сая хүмүүс гэр орноо орхин хоргодох байранд ирээд байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ