Намын байрны өмнө бөмбөг тэсэлсэн этгээдийг баривчлав

Хятадын цагдаа нар тус улсын хойд нутгийн Шаньси мужийн намын төв байрны урд цуврал дэлбэрэлт үйлсэн гэх этгээдийн баривчилжээ. Тайюань хотод дэлбэрэлт үйлдсэнд хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаад байгаа 41 настай Фэн Жизюнь гэх этгээдийн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл хараахан алга.

Уг дэлбэрэлт орон нутгийн цагаар 7:40 цагт болж байхад Инзэ гудамж дахь Шаньси мужийн ХКН-ын хорооны байшингийн дэргэд гараар хийсэн найман зэвсэг тэсрэсний улмаас нэг хүн амь үрэгдэж, долоон хүн шархдсан юм.

Хууль сахиулах байгууллага Фэн Жизюний суудаг газраас гараар хийсэн тэсрэх хэдэн зэвсэг олж илрүүлсэн тухай мэдээлсэн байна.Эдгээр халдалагуудыг террорист халдлага хэмээн үзэж байгаа бөгөөд уйгар иргэдийг шалгаж энэ хэрэгт буруутгаж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ