Сансар огторгуйг оросууд хогоор дүүргэж байна гэв

Сансрын тойрог зам дахь хог хаягдлыг багасгах ажил өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн. Харин сансрын уудамд хийсэн цэвэрлэгээний дараагаар хог хаягдын хэмжээ багассан тухай НАСА мэдээллээ.
Аравдугаар сарын байдлаар дэлхий орчмын тойрог замд байгаа хог хаягдал 16602 байгаа хэмээж байсан бод одоо энэ тоо 16596 болон буурсан байна.
Тэдгээрийн 12963 нь сансрын хог буюу пуужингийн угсраа, хурдасгах блок, сансрын техникийн хэмхэрхий, 3633 нь одоо ажиллаж байгаа буюу жагсаалтаас гарсан сансрын аппаратууд юм.
Эдгээр хаягдлыг бий болгож байгаа улсаар ОХУ нэгт бичигдэж байна. Харин хоёрдугаарт АНУ бичигдэж байгаа бол гуравдугаарт Хятад улс бичигджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ