Шанхайд эхнэр, нөхөр зардаг хар зах бий

Нэг тэрбум 300 сая хүн амтай Хятад улсад эхнэр, нөхөрөө олно гэдэг тун асуудалтай ажээ. Хэтэрхий олон хүнтэй учир төөрчихдөг тэд хань нөхрөө хар захаас очоод авах боломжтой.
Энэ хар захад худалдагчийнажлыг олон жил хийсэн хүмүүс олон. Тэдний хийдэг ажил нь хүмүүсийн мэдээллийг бичиж өөрийн мэдлийн газар, самбартаа байрлуулах юм. Тэдгээр самбарууд дээр эхнэр, нөхөр хайж байгаа тухайн хүний тухай товч танилцуулга бий. Харин тэрхүү танилцуулгаас хараад таалагдсан хүнээ авах бол худалдагчаар дамжуулан уулзана. Энэ мэтчилэнгээр олон хүн хар захаас эхнэр, нөхрөө олцгооно.
Сард 800 ам.долларын цалинтай, эхнэрээсээ салсан байж болно, хүүхэдтэй байсан ч хүүхэд нь тэдний амьдралд нөлөөлөхгүй байвал сайн гэх мэтчилэн үргэлжилнэ. Энэ захаар ирдэг хүмүүсийн дийлэнх нь нөхөрт гараагүй охин, эхнэртэй болоогүй хөгширч байгаа хүүхдүүддээ санаа зовнисон эцэг эхчүүд байдаг ажээ.
Энэ зах 2004 оноос нээгдсэн гэж хэлж болно. Хэрэв энэ захаас хайсан хүнээ олж чадах юм бол зуучилж өгсөн худалдагчдаа 500 ам.доллар төлдөг.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ