“Ертөнцийн мисс”-ээр Венесуэлийн мисс тодорлоо

2013 оны “Ертөнцийн мисс”-ээр Венесуэлийн мисс Габриэла Ислер тодорлоо. “Ертөнцийн мисс” тэмцээнд дэлхийн 86 оны сайхан бүсгүй өрсөлдсөн бөгөөд Москвад хотноо явагдсан юм. Габриэле 25 настай, 180 см өндөр. Тэр телевизэд ажилладаг бөгөөд фламенко бүжиглэх дуртай. Габриэла Ислер “Хамгийн чухал ажил үүрэг бол эх хүн болох” гэж мэдэгдлээ. Хоёрдугаар байранд Испаний 23 настай Патрисия Родригес, гуравт Эквадорын 22 настай Констанца Баес оржээ. "Ертөнцийн мисс" нь тансаг титэм болон 250 мянган долларын бэлэг, шагнал хүртдэг бөгөөд бүтэн жилийн турш "Miss Universe", "Miss Universe Organization"-ы нүүр царай болдог.

Б.Тэмүүлэн


СЭТГЭГДЭЛ БИЧИХ