Өмнөд Солонгосын тагнуулчийг саатуулжээ

Хойд Солонгосын Чусанг Жунганг мэдээллийн агентлагаас, тус улсад нэвтрэн орсон гадаадын тагнуулуудыг эрэн сурвалжлах явцдаа Пёнгянг хотод амьдарч байсан , Өмнөд Солонгосын Тагнуулын газарт харъяалагдах нэгэн ажилтанг илрүүллээ хэмээн өнөөдөр мэдээллээ.

Өмнөд Солонгосын харъяат дээрх иргэн нь 3-дагч орноор дамжин Хойд Солонгосын хилийг хууль бусаар давж , улмаар Пёнгянгхот хүрсэнньӨмнөд Солонгос улс, Хойд Солонгос улсын аюулгүй байдал , тусгаар тогтнолд ямар их аюул занал учруулж байгааг харуулж байгаа явдал болно хэмээжээ.
ОдооогоорӨмнөд Солонгосын талаас дээр мэдээллийг баталж чадахгүй гээд, тухайн иргэний овог нэр ,оршин суудаг тодорхой хаяг зэргийг өгөхийг хүсссэн байна.

www.mglradio.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ