Хайян мангас 10 мянган хүний амийг авч оджээ

Энэ жилийн хамгийн хүчтэй хар салхи хэмээн нэрлэгдээд байсан Хайян хар салхи Филиппиний зүүн өмнөд хэсгийг дайран өнгөрөхдөө дор хаяж 10 мянган хүний амий насыг авсан талаар эх сурвалжууд ярьж байна. Одоогоор нийт хэдэн хүн амь насаа алдсан тадаар нарийн тоон мэдээлэл гараагүй ч дахин амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан хэлсэн юм. Нас барсан хүмүүсийн дийлэнх ньТоклобан хотын иргэд байсан ажээ.
Түүнчлэн олон сая хүн хар салхинд өртөж, гэроронгүй болсон байна. Мөн олон нийтийн бүх үйлчилгээ таслалдаад байгаа. Хот тосгонууд гэрэл цахилгаангүй болж цэвэр усны нөөц таслалдаж эхэлсэн гэнэ. Гамшигт ихээхэн өртсөн газруудын хүмүүст зориулан бусад хотын иргэд болон,гадны улс орнууд тусламж хүргэж эхэллээ.
Гамшгийг арилгахад 1000 гаруй цэргүүд оролцож байгаа юм. Зам харгуй хаагдаж, машин явах боломжгүй болсон газруудад нисдэг тэргээр тусламж үзүүлж, хоол хүнс зөөж байна. Ромын пап Францис болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нар хохирол их амссан тус улсад эмгэнэл илэрхийлэн тусламжийн гараа сунгахаа мэдэгджээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ