Умардад Кимийнхний гэр бүлд л хилийн чанад нээлттэй байдаг уу

Долоо хоногийн тойм буюу чухал үйл явдлын мэдээллийн багцад Өмнөд, Хойд Солонгосын талаархи мэдээлэл зонхилж байна. Ерөнхийлөгчөө эзгүйд Өмнөд Солонгосын парламентад суудалтай намынхан өөрсдийн намын карерийн төлөө үсээ хусч эсэргүүцлээ илэрхийллээ. Харин Умард Солонгосын удирдагчийн нагац эгч АНУ-д орогнол хүсэн амьдарч байгаа гэх мэдээлэл нэлээд шуугиан тарьсан мэдээллүүдийн нэг байлаа. Хатууу чанга диктатур дор байдаг гэх энэ улсын иргэд гадаад улсад орогнол хүсэн амьдрах нь бүү хэл, хил гарах нь ч ховорхон байдаг. Тэгвэл удирдагчийн гэр бүлийнхэн хүссэн үедээ гадаад явж, тэнд сурч, ажиллаж байгаа нь сонирхолтой.
Түүнчлэн Хятадад хоёр дахь томоохон халдлага болсон нь ХКН-ын байрын өмнө цуврал дэлбэрэлт болсон юм. Үүнээс өмнө түрүүчийн долоо хоногт Бээжин хотод Тян Ань Мин-ий талбай дээр томоохон осол гарсан. Албаныхан эдгээр халдлагуудыг террорист халдлага хэмээн үзэж байгаа юм.
Өмнөд Солонгост парламентийн гишүүд үсээ хурч эсэргүүцлээ илэрхийлэв
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч барууны орнуудаар айлчлал хийсэн өнгөрсөн долоо хоногт тус улсын "Тунхаб Минжү" намын хоёр эмэгтэй, гурван эрэгтэй гишүүн эсэргүүцлээ илэрхийлэн үсээ хусуулав. Тэд баасан гаригт Засгийн газрын ордны өмнө үсээ хусуулцгааж эсэргүүцлээ илэрхийлсэн. Ийнхүү эсэргүүцэх болсон шалтгаан нь тус намын үйл ажиллагааг зогсоохоор цагдаагийн газраас шалгахаар болсонтой холбоотой ажээ.
"Тунхаб Минжү" намын дарга эх орныхоо эсрэг утга бүхий үг хэлж, заналхийлсэн хэмээн саатуулагдаад байгаа юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор тус намын үйл ажиллагааг зогсоох, улмаар тус намаас сонгогдсон парламентийн гишүүд эрхээ хасуулж ч мэдэхээр байдалд хүрээд байгаа. Тиймээс намын гишүүд өөрсдийн байр сууриа хэвээр авч үлдэхийн тулд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлэн үсээ хусуулж байна.
Кимийн нагац эгч АНУ-д толгой хоргодож байгаа
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны нагац эгч Ко Ен Сок гэгч АНУ-д амьдардаг гэх мэдээллийг Өмнөд Солонгосын "Жон Анг" өдөр тутмын сонин уламжилжээ. Ко Ен Сок нь 1998 онд АНУ-аас улс төрийн орогнол хүсч эх орноо орхисон гэнэ. Тэр цагаас хойш ор сураггүй байгаа ажээ.Мэдээлэлд Ко Ен Сок нөхрийн хамт 1998 оны тавдугаар сард Женев дахь АНУ-ын ЭСЯ-нд очиж улс төрийн орогнол хүсч байсан талаар нийтэлсэн байна. Одоо тэрээр 56 настай бөгөөд танигдахын аргагүй болон өөрчлөгдсөн аж. Түүний талаар эх сурвалжид нийтэснээс нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэсэн учир таних боломж тун бага гэнэ.
Ким Чен Ун 1996-2001 оны хооронд Берний олон улсын дунд сургуульд сурч байсан. Тэр хугацаанд нагац эгчтэйгээ холбоотой байсан хэмээн тус сонинд бичсэн байна. Ко Ен Сок бол Кимийн ээжийнх нь бага дүү нь юм. Харин Кимийн ээж Ко Ен Хуй 2004 онд 51 насандаа хөхны хорт хавдрын улмаас нас барсан.Хойд Солонгосоос бусад улсууд руу дүрвэж, орогнол хүсч гарсан хүн тун цөөхөн байдаг. Тэдгээрийн нэг нь Ким Чен Уны ах Ким Жон На билээ. Тэрээр 2001 оноос хойш Зүүн Ази номхон далайн орнуудаар амьдарч байгаа гэсэн мэдээлэл бий. Харин түүний хүү Ким Хан Сол өдгөө Парист их сургуульд суралцаж байгаа юм байна. Түүнчлэн их удирдагчийн гэр бүл, хамаатан сандны хичнээнхүн хилийн чанадад амьдарч,хатуу гэгдэх энэулсаас чөлөөөтэй орж гарч байгааг өмнөдийнхөн судалж байна. Тус улсын жирийн иргэдийн хувьд гадаад улсууд руу гарч, орогнол хүсэн амьдарна, сурна гэдэг барагхэзээ ч бүтэшгүй зүйл.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт Умард солонгос АНУ-ын нутаг хүрэх чадвартай тив хоорондын баллистик пуужин бүтээх ажилдаа дэвшил гаргасан тухайгаа АНУ-ын талд мэдэгдсэн байна.Умардынхны2012 онд болон энэ оныдолдугаарсардхийсэнтив хоорондын KN-08 баллистик пуужингийн загварт нэлээд шүүмжтэй хандажбайсан бол энэ удаад харин шүүмжлүүлэх зүйлгүй шахам болгож пуужингаа засварлаж чадсан байна хэмээн Америкийн эрдэмтэд ярив.
Хятадын Коммунист намын байрны урд цуврал дэлбэрэлт болов
Өнгөрсөн лхагва гаригт Хятадын хойд нутгийнШаньси мужийн Тайюань хот дахь ХКН-ын байрны өмнө найман удаа цуврал дэлбэрэлт болсон Энэ дэлбэрэлтийн үеэр нэг хүн амь насаа алдсанюм. Харин цагдаа нар намын төв байрны урд цуврал дэлбэрэлт үйлсэн гэх этгээдийг баасан гаригийн үдээш хойш баривчилсан байна. Дэлбэрэлт үйлдсэнд хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаад байгаа 41 настай Фэн Жизюнь гэх этгээдийн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл хараахан алга.
Уг дэлбэрэлт орон нутгийн цагаар 7:40 цагт болж байхад Инзэ гудамж дахь Шаньси мужийн ХКН-ын хорооны байшингийн дэргэд гараар хийсэн найман зэвсэг тэсрэсний улмаас нэг хүн амь үрэгдэж, долоон хүн шархдсан юм.
Албаныхан баривчлагдаад байгаа этгээдийн гэрийн ойролцоогоос гараар хийсэн тэсрэх хэдэн зэвсэг олж илрүүлсэн тухай мэдээлсэн байна.Эдгээр халдалагуудыг террорист халдлага хэмээн үзэж байгаа бөгөөд уйгар иргэдийг шалгаж энэ хэрэгт буруутгаж байгаа юм.
Яссир Арафатыг хордуулсан ньилчлэгдэв
Палестиний удирдагч агсан Яссир Арафатын үхэл өнөө хэр тодорхойгүй байсаар ирсэн. Тэрээр Парист айлчлал хийж яваад учир битүүлэг өвчний улмаас таалал төгссөн билээ.Түүний үхлийг гадны оролцоотой хэмээн хардаж хэд хэдэн удаа цогцосноос дээж аван судалсны эцэст Арафатыг үхэлд хүргэх аюултай цацраг идэвхт полони хэмээх бодисоор хордуулсан нь тогтоогдсон талаар ВВС мэдээллээ.
Хамгийн сүүлийн шинжилгээг ОХУ-ын лабораторид хийсэн. Яссир Арафатын булшийг өнөгрсөн арваннэгдүгээр сард нээж цогцосноос дээж аван ОХУ, Швейцарь, Францын лабораторид илгээсэн юм. Түүний биеийн 83 хувь хорт бодист хордсон бөгөөд хорыг 18 дахин хэтрүүлсэн байсан хэмээн шинжилжээ. Шинжилгээний дүнд цогцосноос гаднатүүний хамгийн сүүлд өмсөж явсан хувцаснаас цацраг идэвхт полони хэмээх бодис илэрсэн байна. Гэхдээ Яссир Арафатыг хэн ямар шалтгаанаар хөнөөсөн нь тодохойгүй ч энэ улс төрийн аллага байсан нь гарцаагүй юм.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ