Испанид кибер халдлага үйлдсэн этгээдийг баривчиллаа

Испани улс эдийн засгийн хүндхэн нөхцөлд байгаагийн зэрэгцээ банкнууд нь кибэр халдлагад өртөх үзэгдэл сүүлийн үед нэмэгдэж байгаа. Хамгийн сүүлд тус улсын томоохон банкны сайт руу кибер халдлаа үйлсэн этгээдийг баривчиллаа хэмээн тус улсын цагдаагийн газраас мэдээлжээ. Баривчлагдсан этгээд 35 настай Голланд иргэншилтэй Испаниар аялаж явсан этгээд байсан аж.

Цагдаа нар уг этгээдийг Барселон хотын хойд хэсгээс баривчилсан байна. Одоогоор хэрэгтэн этгээдийн нэрийг нууцалж байгаа, түүнчлэн зургийг нь ч мөн олон нийтэд дэлгээгүй байгаа юм.

Кибэр халдлага үйлдсэн эр Испанийн хэд хэдэн томоохон байгууллагын вэб сайт руу нэвтэрч худал мэдээлэл цацсан. Томоохон банкнуудыг хакердахаас гадна , олон улсын байгууллагуудыг ч хүртэл хакердаж байсан. Цагдаа нарын таамаглаж буйгаар энэ этгээд ганцаараа биш бөгөөд европын орнуудад хийгдэж байсан халдлагуудыг зохион байгуулж байсан этгээдүүдтнэй холбоотой гэж үзэж байгаа.

Х.Төгөл 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ