Пакистаны хувийн сургуулиудад Малалагийн номыг хоригложээ

Малала охины бичсэн номыг Пакистаны хувийн дунд сургуулиудад ашиглахыг хоригложээ. Ингэснээр 10 сая орчим хүүхэд тэрхүү номыг үзэх эрхгүй болж байгаа юм байна. Тус улсад нийтдээ 152 мянган хувийн сургууль болон, институди байдаг учир ийнхүү олон хүнийг хамарч байгаа гэнэ. “Би бол Малала” хэмээх энэ номыг хувийн сургуулиудад хориглосон учир нь хэтэрхий сөрөг зүйлсийг харуулсан хэмээн үзжээ. Түүнчлэн исламыг үл хүндэтгэсэн утга санаа бүхий агуулгатай ном хэмээсэн байна.
Хориглох заалтуудад тус номд хүүхдүүдэд мэдлэг болох зүйл бараг байхгүй, сургалтын төлөвлөгөөнд нийцэхгүй гэх зэрэг шалтгаанууд багтаж байгаа. Тиймээс сургуулийн номын санд тавих шаардлагагүй гэжээ.
Харин улсын сургуулиуд “Би бол Малала” номыг хориглоогүй юм байна. Энэхүү ном түүний үзэл санаа, өнгөрсөн хугацаанд бодож боловсруулсан зүйлс болон хүнд шархдаад ямар байдалтай байсан талаар дэлгэрэнгүй өгүүлдэг юм байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ