Балбын хүн чононууд үснээсээ ангижирчээ

Балбын хөдөө тосгонд ууланд амьдардаг мянга мянган хүмүүс бий. Тэдний дунд гэр бүлээрээ хүн чонын синдромоор өвчилсөн буюу нүүр, биеэрээ дүүрэн үстэй хүмүүс амьдардаг. Деви Будхатори хэмээх энэ эмэгтэй болон түүний Манчуриа гэдэг хүү нь мөн Мандира, Нэраж гэх хоёр охин нь хүн чонын синдромоор өвчилжээ.
Тэд бусдад шоолуулж, доромжлуулж үснээсээ их санаа зовж амьдардаг байсан юм. Харин Энэтхэгийн эмч нар тэдний гэр бүлд тусалж үсийг нь арилгаж өгсөн байна. Лазерийн аргыг ашиглан тэдний биеийн бүх үсийг арилгаж тэдэнд шинэ амьдрал бэлэглэжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ