Элчин сайд асан дэлбэрэлтэд өртөж амиа алджээ

Өнгөрсөн баасан гаригт Сомалийн нийслэл Могадишу хотод болсон дэлбэрэлтэд өртөж 15 хүн шархдаж, дөрвөн хүн амь насаа алджээ. Тэдний дунд Британид элчин сайд ажиллаж байсан Абдулкадир Аль Дууб байсан тухай CNN мэдээллэв.

Сомалийн нийслэлийн төв гудамжинд "Maka al-Mukarama" зочид буудлын ойролцоо урьд өмнө дэлбэрэлт болж байсан. Цагдаа нар энэ хэргийг мөрдөж дэлбэрэлтийг амиа-золиослогч этгээд үйлдсэнийг тогтоосон юм.

Алан хядлага чухам Али Дуубын эсрэг байсан уу гэдгийг одоогоор тогтоогоогүй байна. Энэ дэлбэрэлтийн хариуцлагыг одоохондоо хэн ч өөр дээрээ аваагүй байна. Түүнчлэн цагдаа нар энэ хэргийг "Аль-Шабаб" бүлгийн дайчид үйлдсэн хэмээн таамаглаж байгаа.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ