Хойд Солонгост Өмнөдийн нэвтрүүлэг үзсэн гэх 80 хүнийг цаазаар авчээ

Хойд Солонгост дахин 80 хүнийг цаазаар авчээ. Тийнхүү олон хүнийг цаазаар авсан шалтгаан нь Өмнөдийн хийсэн телевизийн шоу нэвтрүүлэг, олон ангит киног үзсэнийх нь төлөө хэмээн хатуу шийтгэсэн байна.

Энэ мэдээллийг Өмнөд Солонгосын “JoongAng Ilbo” өдөр тутмын сонин нийтэлжээ. Эх сурвалжид тэмдэглэснээр өнгөрсөн даваа гаригт Умардын долоон хотод тэдгээр хүмүүсийн цаазалсан гэнэ. Зарим хотуудад энэ хэрэгт буруутгагдан шийтгүүлсэн тэгээр хүмүүсийг олны өмнө буюу спорт цогцолборт 10 мянган хүний өмнө хороосон хэмээн эх сурвалжид нийтэлсэн байна. Ингэснээр бусдад сургамж болно хэмээн үзсэн байна.

Умардын баруун хэсгийн зарим хотуудад гадаад улсын телевизийн суваг гардаг бөгөөд үүгээр дамжуулан Өмнөдийнхний буруу суртал агуулсан нэвтрүүлэг, кино үзсэн гэх 80 хүнийг хороожээ. Үүнээс өмнө өнгөрсөн есдүгээр сард буруу суртал үзүүлсэн хэмээн 15 жүжигчинг мөн цаазаар авсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ