Филиппинд үндэсний эмгэнэл зарлалаа

Хар салхинд өртөж 10 мянга гаруй хүнээ алдсан Филиппин улс өнөөдрөөс үндэсний эмгэнэл зарлажээ. Тус улсын ерөнхийлөгч Бенигно Акино далайн хар шуурганы гамшигт нэрвэгдсэн иргэдэд үзүүлэх тусламжийн арга хэмжээг эрчимжүүлэхээс гадна орон даяар онц байдал зарласан байна.

Далайн хар шуурганы гамшигт Филиппиний Лейте, Самар мужууд хамгийн ихээр сүйдсэн бөгөөд зам, гүүрүүд эвдэрч сүйдсэнээс тусламжийн цуваа иргэдэд хүрэхэд хүндрэл учруулаад байна. Одоогоор Филиппинд есөн сая хүнд хоол хүнс, цэвэр ус, орон байрны тусламж үзүүлэх шаардлагатай байгаа юм байна.

Хүндхэн байдалд ороод байгаа тус улсад НҮБ-ын хүмүүнлэгийн ажилчид болон олон улсын тусламжийн цуваа хүрч эхэллээ. Филиппинийг ниргэсэн хар салхи цаашлан Вьетнамын эрэгт хүрсэн бөгөөд хөрсний нуралт, аадар бороо зэрэг гамшгийг дагуулж байна. Цаг уур судлаачдын тооцоолж буйгаархар салхи Хятадын Хайнан арлыг чиглэж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ