Найз нараа, Бурханы утас байна уу?- 11

Найз нараа өчигдөр би зодууллаа, гай болоод цагдаад танилтай хүнд зодуулчиж. Юун хэрэг үүсгүүлэх өөрөө тэнд хэрэгтэн болчихдог байгаа. Таван булиа залуусийг мань чинь дийлэх ч үгүй юм. Хөгшрөөд биеээ ч хамгаалж чадахаа байж. Тэгээд бүр болоогүй нэг нь намайг зодож байхдаа өөрөө хальтарч уначихаад над дээр эрүү үүсгүүлчихвэл яах уу?Түмний нүдний өмнө, тэр бүү хэл Цагдаагийн хэсэг дээр тэр нөхөр намайг өшиглөж байхдаа хальтарч унасан даруйд, цагдаа нь харж байгаад тэр дороо нь зодуулсан над дээр эрүү үүсгэчихдэг гэнээ. Харин зодуулсан миний гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын дарга Ганболд гэгч хэрэгссэнгүй ээ. Боддоо Баянгол дүүргийн хэрэг бүртгэгч“бүдүүн авгай“ дүүргийнхээ иргэний гэмт хэргийн талаарх гомдлыг авахгүй гэв.
Энэ бүхэн ингэж эхэлсэн юм.
Би Эрдэнэтийн ломбарданд байсан жийп машинаа зарчих санаатай Улаанбаатар хотын“Туурайн эрх” компаний захирал Батбаярын Чөдөр-Эрдэнэ гэгч ченжтэй холбоо тогтоон, машинаа ломбарднаас авахуулсан юм. Тэгээд Улаанбаатарт ирээд зарах болсон чинь өнөөх ченж залуу маань “ОРО-0872” улсын дугаартай Ланд-80 жийп машиныг маань унаад алга болчихдог байгаа. Ингээд хөдөөний би гэдэг хүн чинь 30 саяын жийп машинаа хотын гудамжинд алдчихваа хөөрхий. Энэ Их хотод над шиг хөдөөний нөхөр хүн хайна гэдэг бүтэшгүй зүйл байна билээ. Гайхаш тасраад өөр нэгэн машинаа зарах санаатай явж байтал гэнэт өнөөх“хулхи ченж” маань 4-н залуу дагуулан давхиж ирээд намайгаа бялба нүдчихдэг юм байна. Би ч яахав зодуулсан, машинаа алдсан хүн бөөн гомдол болоод харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаа дээр яваад очивоо. Тэгсэн ченж залуу дүүргийн цагдаа нартай үүднээсээ эхлэн гар бариад эхэллээ. Иймэрхүү танилтай нөхөртэй зууралдах тун хүнд болохыг би мэднэ л дээ. Гэхдээ би чинь хохирсон хүн болохоор их л итгэлтэй өргөдлөө бичээд гараад иртэл нөгөө зоддог 5 залуу маань өөрсдөө зодуулсан болж мэдүүлэг өгөөд жинхэнэ зодуулсан би харин зодсон нөхөр болоод хувирчихдаг байгаа. Ийм юм гэж байхуу даа та минь?Энэ нөгөө номберван Энхбаярын онигоо бодит дүрээрээ надад тохиолдлоо.
Бүр инээдтэй нь 10-р хороололд зодуулсан миний гомдлыг Баянголын цагдаагийн113 тоотод суудаг дарга Ганболд гэгч нь авдаггүй дээ. Хэрэг бүртгэгч нь даргынхаа өрөөрүү ороод гарч ирэнгүйтээ л“авахгүй ээ, манайд хамааралгүй, 10-р хороололд гарсан хэргийг бид хариуцахгүй” гэдэг байгаа. Юу билээ, 10-р хороолол чинь Баянгол дүүрэгт харьяалагддаг хэвээрэй биздээ, тэнд болсон гэмт хэргийг Баянголын цагдаа авч хэрэгсэхгүй байна гэж байх уудаа?Ганболд дарга найзынхаа түмний нүдэн дээр хийсэн бузар хэргүүдийг дарж бусдыг хохироох ямар хэрэг байнаа. За хачирхалтай байдал үүгээр дууссангүй ээ. Зарах гээд явж байсан Лансер УНБ-8942 улсын дугаартай машиныг маань Баянголын цагдаагийн үүднээс жолоочийг маань цохиж унагаагаад нөгөө 5 залуу аваад явчихваа. Гадаа тамхилаад сууж байсан цагдаа нар нь хараагүй гэнэ. Яг нүдэн дээр нь болсон явдлыг огт тэд хараагүй гэцгээв. Уул нь жолооч маань тусламж гуйж 3 алхмын зайд тамхилж байсан тэд нар луу горьдлогын хоолойгоор хашигарсан юм байна лээ дээ.
Найзуудаа, танилтай хүн хэцүү юм. Цагдаад танилтай хүмүүс дээрэм тонуул хийх,хүн зодоод хохироосон хүн дээрээ хэрэг үүсгүүлэхч амархан болжээ. Ерөөсөө ч ийм байлуу? Найзуудаа та нарт таньдаг “Том”цагдаагийн утас байна уу? Найз ньшовгорыг нь “өгнөө”. Зодуулж, машинаа алдаж хохирсон би юу ч гэсэн гомдлын мөр гэж Улсын мөрдөн байцаах газар, Авилгатай тэмцэх газарт өргөдөл өгч байна. Гэхдээ нэмэргүй л дээ, бүхэл бүтэн дүүргийн цагдаагийн даргыг таньдаг хүмүүс дээшээгээ танилтай л байж таараа л даа. Найзуудаа та нарт танидаг “Том”прокурорын утас байна уу?Найз нь шовгорыг нь “өгнөө”.
Хөдөөний надад танилыг танилаар л дийлнэ гэсэн мухар бодол байна. Найзуудаа, Баянгол дүүргийн цагдаагийн дарга Ганболдыг дийлэх танил байна уу? Ягаад танил хайгаад байгаа юм гэжүү? Шудрагаар яваад хэн миний гомдлыг барагдуулах билээ, хэн хулгайлагдсан машиныг минь олж өгөх билээ, хэн зодуулсан биеийг минь эмчлэх билээ? Найзуудаа та нарт таньдаг “Том”шүүгчийн утас байна уу?Найз нь шовгорыг нь “өгнөө”. Өмнө нь би Эрдэнэт хотод бас л “цагдаагийн найз”-д мөнгөө алдаж байсан юм. Эрдэнэт хотын цагдаагийн газрын сайн танил Энхбаяр гэгч нөхөр миний мөнгийг хамтарч бизнес хийх нэрээр хульхидаж, мэдээж гомдсон би цагдаа дээр очоод түүнийг дийлээгүй билээ. Бүр Эрдэнэтийн цагдаагийн ажилтанууд нөгөө залилагчийн маань гэрт нь очоод усыг нь зөөгөөд, түлээг нь хагалж байвал яахуу, юун миний гомдлыг барагдуулах. Найзуудаа та нарт бүгдийг дийлдэг “Номер-1” хүний утас байна уу?Найз нь шовгорыг нь “өгнөө”.
Миний хамгийн их баярласан мөч бол 2012 оны 06 сарын 29-ний өглөө байсан юм. Төр эргэжээ. Үүлний цаанаас нар цухуйсан мэт сэтгэгдэл надад төрж байлаа. Шудрага ёсны нар эгнэгт мандсан мэт санагдаж байлаа. Гэтэл тэр хуурамч нар байжээ. Нар мандаагүй харин гялбаад алга болсон юм байна. Шинэчлэл хийгдээгүйм байна, харин шинэ хүмүүс л томилогджээ.Бусад нь бахь байдгаараа.
Намайг хөгөлж байх хооронд өчигдөр хүндэлдэг УИХГишүүн маань халагдах өргөдлөө гаргажээ. Байдал тэнд ч мөн хэцүү байгаа бололтой. Найзуудаа та нарт БУРХАНЫ УТАС байна уу?Би түүний бүх хүслийг биелүүлэхэд бэлэн байна! Бид нар шиг хүмүүс энэ нийгэмд яаж амьдрах ёстой юм бэ?
Том танил хайсан анд:иргэн Сосорбарам
Андын утас: 88202113
Та бүхэн минь энэ хүнд туслаарай. Бид цуврал-2-оороо ХХЗХ гэгч шинэ шуламын ангууч, технологийн гестопа болж буй байгууллагын үнэн нүүр царайг илчлэх болно.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ