Дэд сайдыг хөнөөжээ

Ираны Аж үйлдвэрийн яамны дэд сайд ням гаригийн орой галт зэвсэгтэй этгээдүүдийн халдлагад өртөж амиа алджээ. Эх сурвалжийн дамжуулснаар дэд сайд Сафдар Рахматабади нийслэл Тегеран хотын ойролцоо толгойдоо болон цээжиндээ буудуулж амиа алдсан гэнэ.

Одоогоор хэрэг үйлдсэн этгээд баригдаагүй байна хэмээн СИИ уламжиллаа. Ираны цагдаагийнхан энэ хэргийг яаралтай илрүүлэхээр шинжээчдийн баг гарган ажиллуулж байгаа. Түүнчлэн дэд сайдыг хөнөөсөн энэ хэрэгттус улсын хоёр бүлэглэлийн гишүүдээс мэдүүлэг авч байцааж эхлээд байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ