Онгоцны буудалд хүүхдээ зарах гэж байсан эмэгтэйг саатууллаа

Туркын нийслэл Истанбул хотын "Sabiha Gokcen" нисэх буудалд жигтэй хэрэг мандлаа. Нэгэн эмэгтэй өөрийн хүүхдээ зарахыг завдаж байсныг цагдаа нар хяналтын камер ашиглаж мэдсэн бөгөөд өнөө бүсгүйг баривчлаад байна.
Цагдаа нарын өгсөн мэдээллээр эмэгтэй ээжтэйгээ эсвэл эгч байж болох нэг эмэгтэйтэй хамт онгоцны буудалд ирэн дөрвөн сартай хүүхдээ 450 доллароор зарсаныг камерын тусламжтай мэджээ. Тохиролцсон хүмүүс онгоцны буудлын ариун цэврийн өрөөнд хүүхдийг мөнгөөр сольсон байна.
Хүүхдийн ээжийг Динара гэдэг бөгөөд 22 настай залуу эмэгтэй юм байна. Тэд бяцхан хүүхдийг гар цүнхэнд хийж ариун цэврийн өрөөнд орхиж, харин худалдан авсан тал цүхэн дэх охиныг авсан байна.
Одоогоор энэ хэрэг цааш хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй ч хүний наймаа хийхийг завдсан эмэгтэйд хүнд шийтгэл оногдуулах нь гарцаагүй.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ