Нулимс асгаруулагч хэрэглэж жагсаалыг тараажээ


Солонгосын “СангЮунг” автомашины үйлдвэрийн үйл ажиллагаанд улсаас шалгалт хийхийг хүссэн ажилчдын жагсаал өнгөрсөн бямба гаригийн орой Сөүл хотын Жунгү дүүрэгт болжээ. Шөнийн цагаар лааны гэрлэн эсэргүүцлийн жагсаал хийж байсан ажилчдын жагсаалыг таслан зогсоох хүсэлт тавьсан “СангЮунг” автомашины үйлдвэрийн удридлагуудын хүсэлтийн дагуу, цагдаагийн газраас жагсаал хийгчдийг тарах шаардлага тавьсан хэдий ч жагсаалаа үргэлжлүүлсээр байсан тул нулимс асгаруулагч цацсан байна. Ингэснээр зургаан зуу гаруй жагсагчдын өөдөөс цацсан нулимс асгаруулагч 19.00 цагт эхэлсэн эсэргүүцлийн жагсаалыг 22.00 цаг гэхэд тарааж чаджээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ