Шинзо Абэ их зорилго тээн Оросыг зорилоо

 Японы ерөнхий сайд Шинзо Абэ Орос улсад айлчилж хоёр орны хамтын ажиллагааны тухай дээд хэмжээний уузалт хийж байна. Энэ нь энэ хоёр орны хооронд хийгдэж буй шинэ төвшний уулзалт гэдгээрээ онцлогтой.

Уулзалтын гол зорилго нь эрчим хүчний асуудал болоод газар нутгийн асуудалтай холбоотойгоор хийгдэж байгаа. Энэ хоёр орны хувьд дэлхийн II дайнаас хойш инйхүү албан ёсны дээд төвшний уулзалт зохион байгуулж байгаагүй юм. Айлчлалын хүрээнд Шинзо Абэ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд “Нөхөрсөн найрамдалт харилцаатай байхыг хүсэж байгаа”-гаа хэлсэн байна. Түүнчлэн Абэ дайны дараахь энхийн гэрээ хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж буй. Шинзо Абэ “ Би Япон-Орос хоёр улсын хоорондын дахин сэргэж байгаа найрамдалт харилцааг өргөжүүлж, энхийн гэрээ хэлэлцээ хийхээр Москваг зорьж байна” хэмээн тус улсыг зорихоосоо өмнө хэлсэн юм.

Энэ хоёр улсын хооронд маргаантай байдаг дундын арлуудын асуудал нэг мөр болоогүй өнөөг хүрсэн. Японоор  Хоккайдо Оросоор Курилын арал хэмээгддэг энэхүү бүлэг арлын асуудал ийнхүү олон жилийн дараа шийдэгдэх төвшинд хүрч байна хэмээн олон улсын шинжээчид хэлж байна.

Ямартай ч энэ уулзалтын дараагаар Оросоос Япон руу эрчим хүч, байгалийн шингэн хий импортлох нь боломжтой болж мэдэхээр байна. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл Владивостокоос хоолой татаж Япон руу нийлүүлэх гэнэ.  

Х.Төгөл

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ