Хятад арван жилийн дотор бүрэн шинэчлэгдэнэ

Хятадын коммунист намын XVIII бүгд хурал Бээжин хотноо болж өнгөрөв. Жилд нэг удаа болдог уг хурлын энэ удаагийн гол сэдэв “ Тус улсын бүрэн шинэчлэл”-ийг дэмжих тухай асуудалд тулгуурлан явагдсан гэж хэлж болно.
Ши Жинпин БНХАУ-н дарга болоод яг нэ жилийн хугацаа өнгөрлөө. Тэрээр шинэ үеийн удирдагч болсноороо нэлээд томоохон шинэчлэлүүдийг хийхээр амласан.Түүний зорилт болгосон шинэчлэлд нийгмийг сайжруулж, хөгжүүлэх, удирдлагын тогтолцоог орчин үеийн түвшинд хүргэх, улсын эдийн засгийг сайжруулах, худалдаа үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх, авилга хээл хахуулийн эсрэг хатуу тэмцэх зэргийн хийхээр амласан.
Хятадыг шинэчлэл 2020 он гэхэд бараг бүрэн утгаараа шинэчлэгдэж дууссан байх гэнэ.Үүний тулд удирдлагын бүтцэд өөрчлөлт хийж, шинжлэх ухаан зэрэг голлох салбарыг хөгжүүлэх зорилт тавьжээ. Олон жилийн турш коммунист тогтолцоогоор явж ирсэн энэ улс бүрэн шинэчдэхийн тулд их олон зүйлд өөрчлөлт орох нь толорхой.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ