Польшууд Оросын элчин рүү дайрав

Польшийн тусгаар тогтнолын өдрөөр Варшав хотноо “Эрх чөлөөний жагсаал” холбооны гишүүд жагсаал хийж улмаар тус улсад суудаг ОХУ-ын эчин сайдын газар руу халджээ. Жагсагчид Элчин сайдын яамны барилга руу лонх, чулуу, бичил тэсрэх бөмбөг шидэж байр руу нэвтрэн орохыг завдсан гэнэ. Хэрэв нэвтэрсэн бол маш ноцтой байдалүүсэх байсан тухай албаныхан хэлж байна.

Тусгаар тогтнолын өдрөөрөө эрх чөлөөний гэх тодотголтой тайван жагсаал хийдэг. Харин энэ удаад тайван жагсаалыг зөрчиж ийнхүү үймээн дэгдээсэн юм. Үймээн дэгдээсэн хэрэгт буруутгаж 70 гаруй хүнийг баривчлаад байгаа. Энэхүү жагсаалд нийтдээ 66 мянган хүн оролцсон байна.

Дэлхийн II дайнаас үүдэлтэй тус хоёр улсын таагүй харилцаа өнөөг хэр үргэлжилж байгаа бөгөөд Польшуудын зүгээс иймэрхүү халдлага, жагсаал гарах нь олонтаа.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ