“Турбо эмээ”

Мицу Морита хэмээх япон эмээ насандаа баймгүй идэвхтэй амьдралтай төдийгүй мэргэжлийн ойрын зайн гүйгч юм. Тэрээр 100 метрийг ердөө 23.86 секундэд туулж чадсан байна. 90 настай эмээг ийм хурдтай гүйнэ гэж хэн санах билээ. Японы Яцусиро хотод амьдардаг түүнийг нутгийнхан “Турбо эмээ” гэж нэрлэдэг гэнэ.

Тэрээр 2003 оноос эхлэн энэ төрлийн спортоор хичээллэх болсон байна. Тухайн үед Мицу Морита гуай 200 метрийн үндэсний гүйлтийн тэмцээнд уралдаж, өөрийн насны ангилалд түрүүлж байсан юм. Харин таван жилийн дараа тэрээр 100 метрийн төрөлд уралдаж ердөө 20.86 секундэд замыг туулж өөрийн дээд амжилтаа тогтоосон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ