Худалдаж авсан ширээнээсээ 98 мянган ам.доллар олжээ

Аз нь атгандаа багтсан азтай залуу оффисын ширээ худалдаж аваад дээрээс нь 98 мянган ам.доллартай болжээ. АНУ-ын еврей сургуулийн дунд ангийн багш Ноа Мурриф эхнэртэйгээ хамт шоконд орсон тухайгаа ярьжээ. Залуу өчидөр дэлгүүрээс шинээр ширээ хулдаж авсан бөгөөд гэртээ ирээд ширээгээ угсарч байрлуулаад шүүгээг нь нээтэл гялгар ууттай зүйл байсан гэнэ. Эхэндээ хог новш л байх хэмээгээд уутын татаж гаргатал их хэмжээний бэлэн мөнгө байсан аж.

Балмагдсан хосууд тоож үзхэд 98 мянган ам.доллар байжээ. Ийм зүйл кинон дээр л гардаг шүү дээ хэмээн хосууд инээлдэж хэрхэхээ мэдэхгүй хэсэг зогссон байна.Тэд сандарч байсан ч их мөнгөнд эзэн байгаа хэмээнширээг зарсан дэлгүүр рүү утасдаж мөнгөний эзнийг олсон байна.Сайхан сэтгэлтэй хүмүүст мөнгөний 10 хувийг өгсөн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ