АНУ-д дэлхийн худалааны төвийн шинэ цамхаг нээлтээ хийлээ

Дэлхий дахинаа 9.11-ийн халдлага хэмээн тодоор үлдсэн Нью-Йорк дахь худалдааны төвийн ихэр цамхаг сйүрээд 12 жил өнгөрчээ. Дэлхийн худалдааны төвийг дахин сэргээж эхний цамхагийг өчигдөр ашиглалтад оруулсан байна. Хуучин суурин дээр нь барьсан барилга АНУ-ын хамгийн өндөр барлга болж байна. Тус халдлагад өртсөнөөс хойш АНУ-ын Засгийн газраас дахин хэд хэдэн өндөр цамхаг барихаар шийдсэн байдаг.

Дэлхийн худалдааны төвийн шинэ цамхаг 298 метр өндөртэй, 72 давхар барилга болжээ. Энэ барилгын гадна талын хээ болон өнгийг нурсан ихэр цамхагтай ерөнхийдөө адил загвараар хийсэн юм. Зураг төслийг нь Японы нэрт зохион бүтээгч Фумихико Маки гаргасан байна. 2008 оноос эхэлсэн шинэ цамхгийг барихад1.67 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ.

Аймшигтай тэрхүү халдлагын үеэр хоёр мянган хүн амь насаа алдсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ