Нэг ч хоригдолгүй болсон дөрвөн шоронг хаажээ

Швед улсад нэг ч хоригдолгүй болсон дөрвөн шоронг хаажээ. Гэмт хэрэг зөрчил бараг гардаггүй энэ улсад ийнхүү шоронгууд хоосрох болсон байна. Сүүлийн арван жилийн байдлаас харахад гэмт хэрэг үйлдэгчдийн тоо жил ирэх тусам илт буурсаар иржээ.
2006 оноос хойш шоронд хоригдогсдын тоо жил бүр зургаа орчим хувиар буурсан байна. Хаагдсан тэдгээр шоронгууд нь өөр өөр томоохон хотуудад байрладаг ажээ. Албаныхны өгсөн мэдээллээр тус улсад нийтдээ 4000 орчим хоригдол ял эдэлж байгаа гэнэ. Гэхдээ тэдгээр хүмүүсийн ихэнх нь хөнгөн ялтай юм байна. Ялтнуудын олонхи нь хар тамхины хэрэгтнүүд байдаг аж. Харин Швед улсын хүн ам 9.5 сая юм.
Дэлхийн улс орнуудын дунд явуулсан судалгаагаар хоригдлынхоо тоогоор АНУ нэгд бичигдсэн бол Хятад улс хоёр бичигджээ. Харин гуравдугаарт ОХУ бичигдсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ