Их Хурлын гишүүд амралтыг бус ажлыг сонгожээ

 Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн сонгуулийн мөрийн хөтөлбөр доторх амлалтын нэг болсон албан ёсны баярын амралтын өдөр ,  ажлын өдөртэй давхцвал түүнийг Даваа гаригт нөхөн амраах хууль Солонгосын Их Хурлаар батлагдаж чадсангүй.  Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын ихэнх нь хэрэгжүүлж байгаа энэхүү хууль нь ажил хөдөлмөр эрхлэгчдэд үнэхээр таатай төдийгүй тэд баярын амралт дээрээ дахин 1 хоног нэмэн амрах бололцоотой болж байгаа хэдий ч ,  ажил олгогчдод, бизнес эрхлэгчдэд хамгийн хүнд өдрүүд болон хувирдаг байна.  Баярын амралтын өдөр бямба, ням гаригуудтай давхцан , түүний нэг өдрийг Даваа гаригт нөхөн олгож амраасан тохиолдолд эдийн засгийн алдагдал Солонгос орон даяар 32 триллион вон болох бөгөөд одоогоор долоо хоногт 5 өдөр ажиллах хууль үйлчилж байгаа нөхцөлд дахин амралтын өдөр олгох шаардлагагүй гэж үзсэн Их Хурлын гишүүд ,  энэхүү хуулийг ирэх 9 сард дахин хэлэлцэж болох юм хэмээн санал нэгтэйгээр хойшлуулжээ.

 Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ