Путин таеквондогийн хар бүстэй болжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин таеквондогийн есдүгээр зэргийн хар бүс авч, их мастер хэмээн өргөмжлөгдсөн тухай "Global post.com" нийтэлжээ. Путинд энэхүү нэр хүндтнэй шагналыг дэлхийн таеквондогийн холбооны тэргүүн, БНСУ-ын иргэн Чу Чон Вон гардууллаа.
Владимир Путин чадварлаг удирдагчаас гадна спортын хорхойтон. Тэрээр тулааныурлагт чамгүй амжилт гаргаж байсан нэгэн.
Таеквондогийн есдүгээр зэрэгтэй, хар бүсээр мастер болсон ерөнхийлөгч тун цөөхөн байдаг. Өмнө нь энэ төрлийн спортоор өөр өөр оны удирдагчид хичээллэж амжилт гаргаж байсан ч хар бүс авч байсан нь ховор. Путинээс өмнө 2009 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хар бүс авч байсанажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ