Гадаадын контентүүдийг үзэж чадахгүй болчих вий дээ

Нэг үеэ бодоход нийгэм цаг үе өөрчлөгдөж Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд олон улсын урлаг спортын томоохон тэмцээн уралдаан, кино нэвтрүүлгүүдийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр нэвтрүүлдэг болсон билээ.

Гэтэл телевизүүд гадаадынконтентүүдийг хэтэрхий өндөр үнээр үнэлж,иргэдийн үзэж боломжийг үгүй хийж эхлээд байна.

Спортын тэмцээнүүдийг үзэх эрх хаагдлаа

Манай улс анх 2004 оны Афины олимпыг албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулсанаас хойш дэлхийн хэмжээний томоохон спортын наадмуудыг алгасалгүйгээр олон нийтэд хүргэсээр ирсэн. Гэтэл өнгөрөгчЕвропын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг “TV9”телевиз шууд дамжуулснаар энэ уламжлал дуусгавар болж байх шиг байна.

Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах эрхийн төлөө тендерт манай телевизүүд өрсөлдөхдөө гаргасан алдаанаас нь болоод дэлхийн хэмжээний спортын наадмуудыг шууд дамжуулах эрхийг худалдаж авах үнэ өртөг 10 – 15 дахин өсчээ. Учир нь 21 – хэн хоног үргэлжилдэг тус тэмцээний эрхийг авахын тулдТВ 9 телевиз үнийг хэд дахин өсгөж 500.000 ам доллараар худалдан авсан байна. Үүнээс болоод спортын тэмцээнийгшууд дамжуулах эрх олгодог онцгой эрхтэй телевизүүд контентийнхоо үнийг “суга” өсгөж, манай телевизүүдийн худалдан авах боломжийг үгүй хийжээ.

Тухайлбал, энэ жилийнАнглийн Прьемер лигийн тоглолтыг шууд дамжуулах эрхийг телевизүүдийн аль ч авч чадсангүй. ХаринСансар HD, DDISH TV – тэйхамтран Английн Прьемер лигийг шууд дамжуулах эрхийг худалдан авч зөвхөн өөрийн хэрэглэгч нартаа зориулан, тусгай сувгаар гаргаж эхлэв. Учир нь өнгөрсөн жил шууд дамжуулах эрх ньжилийн 150,000 орчим ам долларын үнэтэй байсан Английн Прьемер лигийн тоглолтын үнэ 1,500,000 доллар болж огцом өсчээ. Иймээс энгийн үзэгчид Английн Прьемер лигийн энэ улирлын тоглолтыг үзэх ямар ч боломжгүй болсон аж. Мөн гадаад контентүүдийн үнэ нэгэнт өссөн нь цаашдаа ч кабелийн телевиз ашигладаггүй хэрэглэгчид дэлхийн хэмжээний томоохон спортын тэмцээн, наадмуудыг үзэхэд хүндрэлтэй болж байна.

Hollywood – ийн кино заавал төлбөртэй үзнэ

Иргэдийн олонхнь телевизээр гарч байгаа нэвтрүүлгүүдээс илүү уран сайхны кино үздэг болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Гэтэл сүүлийн сар гаруй хугацаанд телевизээр Холливүүдийн кино гарах нь багасч Солонгосын сериалаас өөр зүйл гарсангүй.

Энэ нь Univision компани дэлхийд алдартай кино продакшнуудтай гэрээ байгуулж кинонуудыг нь Монголд гаргахалбан ёсны зөвшөөрлийг асар их үнээр эрхийг авч Монгол оронд гадаадын уран сайханы киног албан ёсоор гаргах эрхийг олж авсантай холбоотой гэнэ.

Учир нь манай улсад үйл ажилллагаа явуулж байгаа телевизүүд гадны орны киног маш хямдаар худалдаж аваад гаргадаг байсан ч энэ гэрээнээс болоод киноны өртөг нэмэгдэж телевизүүд маань үнийг нь дийлэхээ байлаа. Иймээс Univision кабель тавиулаагүй айлууд кино үзэх эрхээ хасуулжээ. Мөн Univision кабельтай айлууд ч гэсэн заавал өндөр үнэ төлж кино үзэх шаардлагатай болж байна.

Өнөөдөр манай телевизүүдэд зах зээлийн өрсөлдөөнд шударгаар ялах гэдэг ойлголт алга болж ирээдүйгээ хараагүй шийдвэр гаргажард иргэдээ хохироож байгаа нь эдгээр үйл явдлаас харагдлаа.

Хэрэв энэ асуудлыг ямар нэгэн аргаар шийдэхгүй бол нэгэнт өссөн гадаадын контентүүдийн үнэ одоо байгаагаасаа хэд дахин өсөж үнэ өртгийг нь манай улс дийлэхгүй болж магадгүй юм.

Д.Гарамгайбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ