Хэлээрээ оролдвол...

Хэл зүйн хэдэн өвгөн профессорууд Монгол хэлний зөв бичгийн дүрмийг шинэчлэхээр болжээ. Шинэ дүрмийн дагуу “ь,ъ,щ,й” үсгийн хэрэглээг хязгаарлаж, хаврын урь орлоо гэхийг хаварын ури орлоо гэж бичих юм даг уу даа. Ингээд цагаан толгойн35 үсэг 31 болж байгаа юм уу гэтэл үгүй бололтой. МУИС-ийн доктор, профессор, гавьяат багш Ж.Баянсан “Цагаан толгойн 35 үсэгт ь,ъ,щ,й байна. Хэрэглээг нь зөвхөн монгол үгэнд хязгаарлаж өгсөн. Гадаад үгэндээ хэрэглэх нь хэвээрээ” гэсэн байх юм.Бичиг үсэг дөнгөж сурч байгаа хүүхэд битгий хэл бид хүртэл энэ дүрмээр бичих юм бол толгой эргэх шинжтэй. Би лав Ж.Баянсан багшийн хэлснээр Горький гэхийг хэвээр нь, харин шинэ дүрмээр морь-мори, хань-хани, хонь-хони нүүдэлиин, зөөвриин, ээжиин, эцэгиин гээд бичнэ гэвэл хольж, хутгаад хооронд нь будилаад холион бантан болгох дэг. “Бид шинэ дүрэм зохиогоогүй, Ц.Дамдинсүрэн гуайн дүрмийг сайжруулж, гаж зүйлийг хялбаршуулсан” хэмээн Ж.Баянсан профессор ярьсан байна лээ.Одоо тэгээд хань минь гэхийг хани мини гэх болж байна уу.Мори уная, мондоос уная- Яг адилхан бичигдэхээр болж байгаа биз. Ийм ажил сэтгэж суудаг эрдэмтэд маань завтай л байгаашинжтэй.

Монгол хэлний зөв бичих дүрэм байсхийгээд л өөрчлөгддөг, шавьж-шавж, эрвээхэй- эрвээхий гэж бичихийг Хэл зохиолын хүрээлэнгийн хэдэн эрдэмтэд шийддэг, тэрнийгээ Монголын хоёр сая 700 мянган иргэнд тулган шаарддаг ньлав таалагдахгүй байна. Хоёр жилийн өмнө гэхэдгарьд-гарди, айхтар-айхавтар, хошуу-хушуу, хиншүү-хэншүү, цэнэ-цэн, цээжийг чээж, чармай-чармаа, эрхи-эрих гэхчилэнгээр бичихээр болж байсан.

Эх хэл гэдэг улс орны тусгаар тогтнолын нэг баталгаа, тиймээс олон жилийнтуршид хэрэглэж ирсэн Монгол хэлний зөв бичгийн дүрмийгөөрчлөхшаардлагатай гэжүзэж буй бол үүнийголон нийтийн санал асуулга дээр үндэслэн шийдвэрлэх ёстой байх.Өөрөөр хэлбэл, өвгөн профессоруудын гаргаж байгаа үндэслэл, санааг хүлээн зөвшөөрөххүн ч бий, хүлээн зөвшөөрөхгүй хүмүүс цөөнгүй байгаа. Юуны төлөө бүгдээрээр хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж үг байдаг билээ.

Дугаарын хязгаарлалтыг цуцлах уу үгүй юу гэдэг асуудлаар хотын захиргаа иргэдийнхээ санал бодлыг сонсч болоод байхад эх хэл, улс орны тусгаар тогтнолтой холбоотой том асуудлыгхэдхэн хүний үзэл бодол, үнэлэмжээр шийднэ гээд тоомжиргүй орхиж болохгүй байх.Тиймээс Монгол хэлний зөв бичгийндүрмийг өөрчлөхэсэх талаарсалбарын яам нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтээс санал асуулга авах хэрэгтэй байна.Шинэ дүрэм иргэдэд таалагдаж байгаа болмаргаангүйгээр хэрэгжүүлэх нь зүйн хэрэг.Хэрэвзээ олонх энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй аваас эх хэлээрээ дураараа оролддог явдлаа зогсоох ёстой болж таарах нь ээ, профессорууд аа.Нэг цэг алдсанаас бол цаазлагдах ёсгүй хүн нь цаазлагдаж, цаазаар авахуулах ёстой хүн амь гарч байсан гунигттүүх байдаг.

Монгол хэлний зөв бичгийндүрэмд өөрчлөлт оруулсан тохиолдолд ном, сурах бичгээс эхлээд албан газруудын хаяг, иргэний үнэмлэхийг өөрчлөх их том ажлууд ундарна. Улс орныэдийн засгийн хувьд ч багагүй ачаалал авчрахыг үгүйсгэхгүй. Иргэний үнэмлэх, албан газрыг хаяг, адаглаад л энэ олон жилийн турш ашиглаж ирсэн сурах бичгийг өөрчлөхийн тулд чамгүй хөрөнгөулаас зарцуулах шаардлагатай болох нь дамжиггүй.Цаашлаадөнгөрсөн хугацаанд гаргасан ном, зохиолуудыгөөрчлөхгүй бол өнөөгийн хүүхдүүдийг гайхширалд оруулахад хүргэх байх.Том, том зохиолчдын бичсэн ном зохиол нь бөөн алдаа байвал яах уу. Багш самбар дээр хаварын ури гэж бичээд байдаг, гэтэл ном зохиол дээр хаврын урь гэж бичсэн байхыг харсан хүүхэд хэн нь худлаа, хэн нь үнэн бичээд байгаад эргэлзэхэд хүрнэ шүү дээ. Тэгээд ч хэний хүсэл зорилгоор, юуны дуудлагаар эх хэлээрээ оролдож элдэвлээд байгаагаа хэл шинжлэлийнхэн тайлбарлах хэрэгтэй байх. Учир ньшинэ дүрмээр нь бичихгүй болхариуцлага тооцно гэж сүрдүүлсэн байна лээ. Шинэ дүрмэнд дасахын тулд иргэн бүр монгол хэлний шинэ гарч буй толь ашиглаж хэвших хэрэгтэй гэдгийг эрдэмтэд зөвлөж байна. Монгол хүн бүр энэ толийг худалдаж авна гэвэл цөм ашиг хийх гоё бизнесийн үнэр л үнэртээд байх юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ