1986 оноос хойш хэн ч амьдраагүй хот

Украины хойд хэсэгт, Белоруссын хилийн ойроцоо Чернобыль хот 1970-аад оноос сууриа тавьсан. Маш хурдацтай хөгжин цэцэглэж байсан юм.
1980 он гэхэд тус хот хүмүүсийн амьдрахаар тэмүүлдэг тийм л сайхан хот болон хөгжиж чадсан. Цахилгаан станцын ажилчид өглөө ажилдаа явж, шинэхэн сургууль цэцэрлэгүүд нь хүүхдүүдээр дүүрэн үүд хаалгаа нээж, амьдрал буцал эхэлж байсан үе.
Хүн бүхний итгэл найдвараар гэрэлтэж байсан тэр хотыг 1986 онд хэний ч төсөөлөөгүй аюул ниргэж орхив. Атомын цахилгаан станц дэлбэрч, хот тэр аяараа хордож сүйрсэн.
Цацрагийн хор зөвхөн Чернобылээс гадна ойролцоох хот тосгонуудад нөлөөлсөн юм. Дэлбэрэлтийн дараагаас амьд гарсан хүмүүс хотыг орхиж одоо хэр тэнд хэн ч амьдраагүй хэвээр байна.
Ямар ч ад чөтгөрийн тухай яриа байхгүй. Харин цацрагийн хоронд өртөхийг хүсээгүй хүмүүс тийшээ зүглэдэггүй. Аль 1986 онд дэлбэрсэн станцын цацрагийн хор өнөө хэр нөлөөлсөөр, байгаль орчин, барилга байгууламжаас илэрсээр байгаа билээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ