Олимпод оролцохын тулд нүцгэлсэн тамирчид

Сочигийн олимпийн наадам эхлэхэд тун бага хугацаа үлдээд байна. Улс орнууд эх орноо төлөөлөн явах баг тамирчдынхаа нэрсийг гаргаад эхэлчихсэн.

Олимпийн наадамд оролцно гэдэг тамирчин хүний хувьд хамгий том аз, хариуцлага, нэр хүндийг дагуулж байдаг. Тиймээс тамирчид олимпийн наадамд оролцохын төлөө иргэншлээ солих ч тохиолдол байдаг.

Харин энэ удаад Польшийн тэшүүрийн тамирчин Аида Белла, Марта Войцик нар нүцгэлж "Play boy" сэтгүүлд зургаа авхуулжээ. Энэ нь багагүй шуугиан тарьж эхлээд байгаа бөгөөд тэднийг олимпоп явах зардлаа олохын тулд ийнхүү нүцэглэхээс өөр сонголт байгаагүй хэмээн ярьж байна.

Нүцгэлсэн тамирчдын рейтинг олимпийн наадамд оролцохуйц хангалттай оноонд хүрч чадахгүй байгаа юм. Тэдний сүүлчийн найдвар нь удахгүй болох дэлхийн аваргын тэмцээнээс оноогоо ахиулах боломж юм. Хэрэв өндөр оноо авч чадвал зардлаа олсон бүсгүйчүүд хар далайн эрэг дэх үзэсгэлэнт Сочиг зорих эрхтэй нээлттэй болно.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ