Шеремеьтевийн нисэх буудалд буутай эр гал нээжээ

ОХУ-ын нийслэл Москва хотын олон улсын Шеремеьтевийн нисэх буудалд буун дуу гарчээ. Буутай эр Киргизийн нийслэл Бишкекээс ирж байсан бөгөөд танхимд байсан бусад зорчигчид руу автомат буугаар хоёр удаа буудсан байна. Гэхдээ аз болоход хэн нэгэн шахрхдаж гэмтэж бэртэлгүй өнгөрчээ. Цагдаа нар буун дуу гаргасан хүнийг тэр даруй баривчилсан байна.
D терминалдболсон энэ хэргийн шалгаж үзээд ямар нэг халдлага биш хэмээн тогтоосон. Харин хүмүүс рүү буудсан эр учир байдлаа тайлбарлахдаа мөнгөтэй цүнхээ дээрэмдүүлснээс буудсан гэжээ. Хэрэг явдал ийм учиртай өрнөсөн гэдгийг мэдсэн ч цагдаа нар үргэлжлүүлэн шалгалт хийж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ