Их хэмжээний хар тамхи дарсны шилэнд нуусан байжээ

Боливын цагдаа нар 100 гаруй дарсны шилэнд их хэмжээний кокаин нууж тээвэрлэж байсныг олж илрүүлжээ.

Цагдаа нарын илрүүлсэн уг хар тамхи барагцаалбал хоёр сая ам.долларын үнэд хүрэх юм байна. Хар тамхи зөөвөөрлөж явсан этгээд цагдаа нарт баригдмагцаа амиа хорлохыг завдсан ч цагдаа нар түүнийг болиулж чадсан байна. Хураагдсан тэдгээр хар тамхинуудыг “Marco Centellas” хэмээх дарсны шилэнд савласан байжээ.

Боливын хар тамхины наймаачид Италийн бас нэг бүлэглэлд нийлүүлдэг байсан гэнэ. Зөвхөн Боливчуудаас гадна Бразилын хэсэг хар тамхины наймаачид энэ хэрэгтэй бас холбоотой юм байна. Улс орон дамнасан энэ бүлэглэл нь нэлээд өргөн хүрээг хамарсан бүлэглэл бөгөөд Бразилийн Санта Круз хотод төвлөрдөг юм. Цагдаа нар энэхүү томоохон хар тамхины сүлжээний гишүүдийг илрүүлэхээр ажиллаж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ