Цаасан дээр гараар бичих нь шархны эдгэрэлтийг түргэсгэдэгийг нотолжээ

Шинэ Зеландын их сургуулийн эрдэмтэд цаасан дээр гараар бичих нь хүний бие махбодь болон сэтгэл зүйд эергээр нөлөөлдөг болохыг нотолжээ.

Тэд судалгаанд оролцогчдод тэднийг стресст оруулж, байнга сэтгэлийг нь зовоодог зүйлсээ гурван өдөр цаасан дээр бичих даалгавар өгсөн байна.

Мөн урьд өмнө нь хүмүүстэй хуваалцаж байгаагүй үзэл бодлоос нь бичүүлжээ. Судалгааны дүнд оролцогчдын сэтгэл санаа тайвшрах өнгө аястай болсон байв. Түүнчлэн цаасан дээр сэтгэл хөдлөлөө гаргах нь бие дэх шархын эдгэрэлтийг хоёр дахин түргэсгэж буйг илрүүлжээ.

www.zuun.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ