Массажны газар үйлчлүүлснээсээ болж ажлаасаа гарчээ

Солонгос улсын Соёл урлагийн яамны харъяа Аялал жуулчлалын газрын дарга И Чам өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн гэнэ.

Учир нь тус улсын төрийн өндөр албан тушаалтнууд, Их Хурлын гишүүд, сайд дарга нар нь шөнийн цэнгээний газар, массаж болон баар зэргээр үйлчлүүлж болдоггүй.

Тодруулбал И Чам өнгөрсөн нэгдүгээр сард цагаан сарын амралтын өдрүүдээр хамт ажилладаг хэсэг нөхдийн хамт Япон улсад очин, хууль бусаар ажиллаж байсан насанд хүрэгчдэд зориулсан өндөр үнэтэй массажны газраар 600 мянга орчим вон төлөн үйлчлүүлж , биеэ үнэлэгч авсан хэрэгт холбогдоод байгаа юм.

Харин тэрээр биеэ үнэлэгч аваагүй хэмээн мэдэгдэж буй аж.

И Чам нь 1986 онд Солонгос бүсгүйтэй гэр бүл болон тус улсад ирж, 2001 онд Солонгос улсын иргэн болсон герман үндэстэн юм.

Тэрээр Солонгос улсад суух Германы Элчин сайдын яаманд 15 жил, үүнээс хойш Соёл урлагийн яамны харъяа Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, 2009 онд тус газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ