Дуучин Сиарад 15 каратын алмазан бөгж өгчээ

Рэппэр, продюсер Найвадиус Каш одоо 29 настай. Түүний тайзны нэр нь Future. Тэрээр өнгөрсөн сард Грэммигийн шагналтан, дуучин бүсгүй Сиарад гэрлэх санал тавьсан юм. Future, Сиара нар хуримын өдрөө хараахан товлоогүй байгаа ажээ. Гэхдээ сүйт хархүү "Тохиромжтой өдрийг сонгохоор ярилцаж байгаа, бид онцгой өдөр гэрлэхийг хүсч байна" хэмээн саяхан хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.
Future Сиаратай нэг жил үерхсэн бөгөөд гэрлэх санал тавихдаа 15 каратын алмазан бөгжөөр түүнд гэнэтийн бэлэг барьжээ.
Продюсер Future Сиара, Рианна нартай хамтын уран бүтээл хийж байсан бөгөөд одоогоор Дрэйк, Мигуэль нартай аялан тоглолт хийж байгаа гэнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ