Дианна гүнжийн даашинзыг зарна

Их Британийн Дианна гүнжийн өмсөж байсан алтлаг шаргал даашинзыг ирэх сарын 9-нд албан ёсоор дуудлага худалдаанд оруулж, 80 мянган еврогоос эхэлж дуудан худалдахаар болжээ. Энэхүү даашинзыг Их Британийн Хатан хаан II Элизабет, 1982 онд угсаа залгамжлах хунтайж Уильям мэндлэхэд Дианна гүнжид бэлэглэж байсан гэнэ.
Букингемийн Ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр үнэ хаялцуулах худалдаанаас олох бүх мөнгийг хүүхдийн байгууллагад хандивлах аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ