Утсандаа ирсэн мессежийг аль ч талаас нь унших болно

“Samsung Electronics” компани ирэхонд гурван талт дэлгэц бүхий “Galaxy” гар утсаа гаргана хэмээн мэдэгдлээ. Энэ шинэ технологийн тусламжтай тухайн хэрэглэгч аль ч өнцгөөс утсандаа ирсэн мессежийг унших боломжтой болох аж.
Шинээр гарах уг утсанд “Samsung”-ийн “Galaxy Round” гэх хүнхэр дэлгэцтэй утсанд ашиглагддаг “Youm” гэдэг технологийг ашиглаж байгаа гэдгийг үйлдвэрлэгчийн зүгээс мэдэгдсэн байна. Түүнчлэн “Samsung Electronics” компани гурван талт дэлгэцийн технологийг “Galaxy S” болон “Galaxy Note” төрлийн ухаалаг гар утаснууддаа ашиглахаар болжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ