Өмнөд Солонгосын сүүлчийн ажилчид Кесоныг орхилоо

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын талаас Хойд Солонгос руу Кесоны чөлөөт худалдааны бүсийг эргэн нээх тухай хэлэлцээ хийхээр хүсэлт явуулсан. Гэсэн ч энэхүү хүсэлтэд Хойд Солонгос татгалзсан хариу өгсөн юм. Тиймээс Өмнөдүүд Кесоны чөлөөт худалдааны бүсэд байгаа өөрийн иргэдээ татаж эхэлсэн. Ням гаригт гэхэд Өмнөд Солонгосын  125 ажилтан Кесоныг орхисон. Харин өнөөдөр үлдсэн 50 гаруй ажилтан Хойд Солонгосыг орхин гарч байна.

Өмнөд Солонгостой харилцаа муудаж өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Хойд Солонгос Солонгосын хойг дахь гал зогсоох гэрээг дуусгуур болсгосныг зарлаж, улмаас Кесон аж үйлдвэрийн бүсийг хаасан.

2003 онд Өмнөд болон Хойд Солонгосын хооронд худалдааны эргэлтийг сайжруулах, нийгэм, эдийн засгийн салбарт энх тайванчаар хамтран ажиллах зорилгоор энэхүү аж үйлдвэрийн цогцолборыг нээсэн бөгөөд улс төрийн ямар нэгэн харьцаанаас үл хамаарч ажилласаар байх болно гэж тухайн үед мэдэгдэж байсан. Энэ сарын эхээр Хойд Солонгос Кесоноос өөрий 53 мянган ажилчнаа татсан юм. Харин өнөөдөр 17 хоёр Солонгосын орон нутгийн цагаар 17 цаг гэхэд Кесоноос Өмнөд Солонгосын бүх ажилчин гарах юм байна.  

Х.Төгөл

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ