Хятадад нэг хүүхэд бодлого цуцлагдана

БНХАУ-ын шинэчлэлийн бодлогын эхний зорилтод нэг хүүхэд бодлогыг эргэж харах байсан юм. Маш олон гэр бүлүүд нэг хүүхэд бодлогыг эсэргүүцсээр, загсгийн газартаа хүсэлт тавьсаар ирсэн. Харин тэдний олон жилийн мөрөөдөл Ши Жинпиний шинэчлэлийн үед бэелэлээ олох боломжтой болж байна.

Намын бүгд хурлаар ч мөн энэ асуудлыг нэлээд хэлэцсэн бөгөөд тун ойрын хугацаанд шийдвэр гаргах болно хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ. Одоогоор санал хураалт болон шинэчилсэн бодлогын танилцуулга явагдаж байна. Түүнчлэн шинэчлэлийн бодлогод хамрагдаж байгаа өөр зүйлсүүдээс нэн ойрын хугацаанд хорих анги, хөдөлмөрийн лагерт хоригдож буй хүмүүсийн боловсролыг дээшлүүлэх тэдний эрхийг эргэн харах тухай болоод байна. Өнгөрсөн оноос эхлэн Ши Жинпиний удирдлага дор нэлээд олон шинэчлэлийн ажил эхлээд байгаа.

БНХАУ-д1970 оноос хойш нэг хүүхэд бодлого хэрэгжиж байгаа бөгөөд энэ бодлоготой холбоотойгоор тус улсын хүн амын өсөлт удаашрах хандлагатай болоод байгаа. Мөн нийт хүн амын 30 орчим хувь нь дундаас дээш насныхан болсон байна. 2050 он гэхэд тус улсын хүн амын тал хувь нь 65 болон түүнээс дээш насныхан болсон байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс хүн амын өсөлтдөө нөлөөлөхүйц чөлөөлөх бодлого хэрэгжүүлж эхлэхээр зэхэж байгаа нь энэ юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ