Хятад “Airbus”-аас 60 онгоц худалдаж авна

Хятад Европын онгоц үйлдвэрлэгч “Airbus”-аас 60 ширхэг онгоц худалдан авахаар болжээ. Энэ наймаа багаар тооцоход найман тэрбум ам.доллараар хийгдэх юм байна. Энэ нь Хятад улс Европын холбооны орноос ийнхүү олон тоогоор онгоц нийлүүлж байгаа анхны тохиолдолд болж байгаа. Гэрээ өнгөрсөн онд хийгдэхээр төлөвлөгдөж байсан ч тухайн үед үүссэн жижиг асуудлаас болоод хойшлогдсон байжээ.  Харин энэ гэрээ Францын ерөнхийлөгч Франсуа Олландын айлчлалын үеэр гарын үсэг зурагдаж хүчин төгөлдөр боллоо.

Гэрээний дагуу 42 ширхэг  A320,18 ширхэг  A330 загварын зорчигч тээврийн онгоц авах юм байна. Энэ гэрээ хийгдэж байгаа нь Хятадын хувьд Европын холбооны улстай ийм томоохон салбарт хамтарч байгаа нь цаашдын олон боломжийг нээнэ хэмээн үзэж байгаа. Эдгээр онгоцуудыг нийлүүлснээрээ өмнөхөөсөө хамаагүй бага зардлаар энэ салбараа ажиллуулах юм байна. Онгоцуудын нэг жилийн дотор шинэчилж дуусах аж.

Х.Төгөл     

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ