Хүүхдүүдийг порно кинонд ашиглаж байсан этгээдүүдийг баривчлав

Гурван жилийн хугацаанд 380 гаруй хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглаж, тэдгээрийн дийлэнхийг нь порнографид ашиглаж байсан кино компанийг иргэдийн мэдээллийн тусламжтайгаар Канадын цагдаа нар илрүүлсэн тухай CNN мэдээллээ.
Тус кино компаниас гадна “Хүүхдийг бэлгийн мөлжлөгөөс хамгаалах олон улсын байгууллага”-ын гаргасан судалгаагаар хүүхдүүдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан 350 гаруй хүнийг баривчилсан байна. Тэдгээр хүмүүсийн 40 нь дунд сургуулийн багш нар болон сүмийн пастор, үйлчлэгч, эмч, сувилагчид байжээ.
Хүүхдүүдийг кино, зураг авалтад ашиглаж байсан кино компанийн хувьд өсвөр насны хүүхдүүдийн нүцгэн зураг болон секс хийж байгаа бичлэгүүдийг хийж өндөр үнээр зардаг байжээ.
“Хүүхдийг бэлгийн мөлжлөгөөс хамгаалах олон улсын байгууллага”-ын мэдээлж буйгаар кино компанийг бүрэн нэгжиж нийдээ 46 мянган гега байт хүүхдүүдийн нүцгэн болон порно төрлийн кинонд тоглуулсан дүрс бичлэг, зургуудыг олж илрүүлжээ.
Хүүхдүүдийг ашиглан тоглуулсан тэдгээр кинонууд ихэвчлэн Европын орнуудаар зарагдсан гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ